Сүүлийн хоногт халдварын 1303 тохиолдол /Улаанбаатарт 720, орон нутагт 583/ илэрч, 21-80 гаруй насны 18 хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт 6710 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
Хэвтэн эмчлүүлж буй 18464 хүний 3436 нь хүүхэд, 1291 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 51302 иргэн эмчлүүлж буй юм.
Биеийн байдал:
- Хөнгөн 9056
- Хүндэвтэр 6851
- Хүнд 2174
- Нэн хүнд 383 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.