Хотын дарга энэ үеэрээ хариуцлагын гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжид болон хариуцлага алдсан хотын Ерөнхий менежер, НОК-ын Шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн баасан гарагт болсон арга хэмжээний дараагаар буюу өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын дарга Д.Сумъяабазар, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан нартай холбогдож, хариуцлага алдсан албан тушаалтнуудад “хариуцлага тооц” гэж сануулсан байна.
“Дижитал үндэстэн” болон “Камертон”-ы тоглолтын асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингистэй хамгийн түрүүнд хариуцлага тооц. Мөн удаа дараа хариуцлага алдсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Гантөмөр зэрэг шат шатны хүмүүст хариуцлага тооцохыг сануулсан хэмээн яригдаж байгаа аж.
Үүнээс гадна халдвар хамгааллын дэглэм зөрчиж, гаргасан дүрэм журмыг удаа зөрчиж буй “Zaisan Hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, УОК болон НОК-ыг дор бүрнээ хариуцлагаа нэмэгдүүл гэж үүрэг болгожээ.
Ийнхүү Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг ашиглан хотын дарга Д.Сумьяабазар эртнээс зайлуулахаар бэлдэж байсан хүмүүсээ зайлуулах боломжийг олж авсан бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 cэтгэгдэлтэй
Gantumuriig yun sanuulah ve, zugeer zailuulaach
Сумъяабазар өөрөө хамгийн түрүүнд зайлаачээ!!!
Тэр дрон шоу хийсэн өндөр төсөвтөй одоо бас Moscow Cabaret Show тоглолт зохион байгуулах гэж байгаа соёлын сайдтай үгсэн тохирч мөнгө угааж завшиж байгаа нөхдүүдийг шалгаач ээ төсвийн мөнгө ард түмний татварын мөнгө шүү
odoo naad balainuudaa zailuulaa ymarch hyanltgui udur bolgon baarand karaoked baahan hun duraaraa toglolt hiigeel heden myangan hun ovchin avaal hal hal
хүний эмч хотын инженерийн албыг удирдана гэж юу байх вэ. Ганмөмөрийг одоо өөрчилөх цаг болсон.
Гантөөмөө ах ч аль 10 жилийн өмнө зайлах ёстой бсан хүн харин нам засгийнхаа буянд овоо тэслээ овоо ч саад боллоо
Сумьяабазар өөрөө эхлээд зайлах хэрэгтэй. Эднийхэн бүгд хувиа боддог муу хүмүүсээр дүүрсэн гэр бүл