“Хурандаа цолтой хүмүүс ч гудамжинд ажиллаж байна. Бүгд 800 мянгын урамшуулал авна”

2020-11-29

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

2020.11.11-ний 02:00 цагаас эхэлж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, журмыг сахиулах чиг үүрэг бүхий цагдаа, сонсогчид 6,300 бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн.

Тус бүрд нь 800 мянган төгрөгийн урамшуулал үзүүлэх тогтоол гарсан. 11-р сарын 17-ноос эхлэн Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгуудад цагдаагийн бие бүрэлдэхүүн эргүүлээр ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан 4,143 албан хаагчийг энэ урамшуулалд нэмж хамруулах шийдвэр гарсан.

Хурандаа цолтой албан хаагч хүртэл гарч байгаа. Монголын цагдаагийн алба 10 мянга гаруй алба хаагчтайгаас 97 хувь нь гадаа ажиллаж байна. Энэ хүмүүст бүгдэнд нь урамшуулал олгоно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ