Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж, оронд нь Н.Ганибалыг томиллоо

2021-10-18

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Н.Ганибалд хариуцуулах шийдвэр гаргажээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бүлгийн дарга Д.Ганбатыг эрх баригч МАН-тай наймаа хийдэг гэв.

Тэрбээр “Д.Ганбат бүлгийн нэрийг барьж эрх баригчидтай наймаа хийдэг. Бүлгийн хуралдааны шийдвэрийг худал хуурмагаар танилцуулдаг явдал олон удаа давтагдсан. Эрх баригчдын зарим хэсэгтэй тодруулбал Г.Занданшатартай эвсэх замаар бүлгийн гишүүдийн гарын үсгийг наймаалж нийгэмд буруу ойлголт түгээж байна. Манай бүлгийн дарга Г.Занданшатар хоёр хоорондоо холбоотой” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийхдээ “Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо” гэж мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ