Т.Мөнхсайхан:Д.Наранбаатар гэж хүнийг шалгах ёстой газруудад нь шалгуулна

2020-11-29

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.”Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар түүнийг ДЭМБ-ын зөвшөөрөлгүй оношлуур хэрэглэж байгаа, их хэмжээний мөнгөөр худалдан авалт хийсэн гэх мэт асуудлыг ярьсан.

Энэ тухайд Т.Мөнсайхан:

” ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй оношлуур гэж юу яриад байгааг нь сайн ойлгоогүй. Одоо хэрэглэж байгаа оношлуур нь ДЭМБ-д зөвшөөрөгдсөн оношлуурууд. Чанарын шаардлага хангаагүй оношлуур ердөөсөө байхгүй. 18 тэрбум төгрөг яриад байгааг нь сайн ойлгоогүй. 18 тэрбумын тоног, төхөөрөмжийн худалдан авалт намайг сайд болсноос хойш хийгдээгүй. Дэлхийн банкнаас явсан Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 6 сая долларын цахимын програмыг ярьсан юм болов уу гэж ойлгосон. 2018 онд цахим програм худалдан авах тендерийн хороо байгуулагдсан ч 2019 онд өөрчлөгдсөн. 2020 оны 6 сард сонгон шалгаруулалт нь болж дууссан. Миний хувьд 2020 оны 7 сард сайд болсон.

Энэ хүний хувьд ямар зорилготойгоор намайг хамаатуулж, гүтгээд байгааг ойлгохгүй байна. Шалгах ёстой хууль, хяналтын байгууллагад нь шалгуулна” гэв.

Мөн улсын хэмжээнд 180 орчим амьсгалын аппарат бэлэн байгаа бол ирэх сард дахин 400 ширхэгийг нийлүүлэх талаар мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ