
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулж байна.
Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо. Цаашид наймуулаа үргэлжилж ажиллана.
Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж намын удирдлага баталсан” гэв.
Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Тувааны намын гишүүнчлэлийг дөрвөн жилээр хассанаар нийт гурван хүний намын гишүүнчлэлийг түтгэлзүүлээд байна.