ХОМ: Э.Батшугар 92 саяын орлоготой, 236 саяын автомашинтай

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууссан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулж байна.

СЕХ-ны дарг П.Дэлгэрнаран “Өнөөдөр СЕХ хуралдаж 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан хүмүүсийг УИХ-аар сонгогдсонд тооцож, үнэмлэхийг нь гардууллаа.

  • 18 дугаарт нийт 17264 хүний санал авсан Ц.Идэрбат
  • 28 дугаар тойрогт нийт 28537 сонгогчийн санал авсан Э.Батшугарыг тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхийг нь гардуулж өгсөн.

Ц.Идэрбат нь нийт сонгогчдын 73.3 хувийн санал авсан бол Э.Батшугар нийт сонгогчдын 51.22 хувийн санал авав.

Улмаар УИХ болон Ерөнхийлөгчид нөхөн сонгуулийн дүнг өргөн барина” гэв.

Э.Батшугарын хөрөнгө оруулгын мэдүүлэг:

  • Өөрийн орлого: 92.6 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 704 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц
  • Тээврийн хэрэгсэл: 236 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл
  • Хадгаламж: 162 сая төгрөг
  • Зээл: 2 тэрбум төгрөг
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эскон ХХК, Хаттан интернейшнл ХХК, Милленниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертайнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ББСБ ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф ХХК, Монфарм трейд ХХК, Монсамил ХХК

Ц.Идэрбатын хөрөнгө оруулгын мэдүүлэг:

  • Өөрийн орлого: 22 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 40 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 266 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц
  • Тээврийн хэрэгсэл: 24 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл
  • Хадгаламж: 15 сая төгрөг
  • Зээл: 104 сая төгрөг
  • Авлага: 15 сая төгрөг
  • Патент, тусгай зөвшөөрөл: 3 ширхэг

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn