Д.Сумъяабазар: Д.Дагвадорж өөрөө гарч ирж, циркийн асуудлаар ард иргэдэд тайлбар өгөх хэрэгтэй

2021-10-17

Хотын дарга Д.Сумъяабазар циркийн асуудлаах тайлбар өгөв.

Тэрбээр “2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон түүхтэй. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлалд ороогүй юм.

Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес. Би дүүдээ газар авч өгөөгүй.

Тэр Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, манежийг нь шинэчилж, дагалдах заал танхим, зочдыг хүлээж авах төсөл нь бэлэн болсон.

Ковидтой холбоотойгоор ажил нь хойшлоод байна гэх тайлбарыг надад хэлсэн.

Юмны эзэн юм бол өөрөө гарч ирж тайлбараа хийж, ард түмэндээ зөв дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Надад ашиг сонирхол огт байхгүй. Циркчидтэй та нар очиж уулзаарай. Намайг хуулийн байгууллагаар шалгуулаарай” гэв.

Холбоотой мэдээ