СХД: 54 мянган иргэн саналаа өгснөөс 28 мянга нь Э.Батшугарыг сонгожээ

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Хэнтий аймагт 46.64 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 48.89 хувийн ирцтэйгээр хаагдлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэж заасан байдаг.

Нэмэлт санал хураалтад СХД-ийн 54 мянган орчим иргэн оролцсоноос 28,537 нь МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугарт саналаа өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооны 59 хэсгийн хорооны нэгтгэсэн мэдээллээр:

  • Э.Батшугар 28,537
  • Б.Найдалаа 7,365
  • Э.Бат-Үүл 6,143
  • А.Отгонбаатар 4,313
  • Ш.Гантулга 3,736
  • Х.Бат-Ялалт 2,543
  • Ц.Гантулга 1,701
  • Л.Цог 266
  • Ш.Төмөрсүх 146
  • А.Батдорж 129 санал тус тус авчээ.

Ирэх даваа гарагт Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргах бөгөөд албан ёсны мэдээллийг хийх юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn