Архангай аймагт батлагдсан нэг тохиолдол нь хүнс түгээлтийн ЖОЛООЧ байжээ

2020-11-29

Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 9,513 хүнд PCR шинжилгээ хийснээс 24  хүнд коронавиурс илэрч, дотоодын халдварын тохиолдол 341 боллоо.

  • Арваннэгдүгээр сарынд 16-нд Монголд ирсэн ачаа тээврийн жолооч
  • Улаанбаатар хотод тусгаарлалтад байсан таван хүнээс халдвар илэрсэн.

Энэ таван хүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтал бол дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал байна.

Бариа засалтай холбоотой ойрын хавьтал илэрснийг араас нь хөөж, Архангай аймгийн Батцэнгэл суманд явсныг илрүүлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Орхон аймагт 22, Дорноговь аймагт 21, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол байна.  Архангай аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдвар бүртгэгдэж байгаа хувийн эмнэлэг, бариа засалтай холбоотой ойрын хавьтал илэрснийг араас нь хөөж, Архангай аймгийн Батцэнгэл суманд явсныг илрүүлсэн. Энэ хүн нь тээврийн машины жолооч. Хүнсний бүтээгдэхүүн хүргэж байсан учраас орон нутгийнхан зохих шалгалтын дор нэвтрүүлсэн ” гэлээ.

Дотоодын халдвар 2020.11.29-ний байдлаар:

  • Сэлэнгэд 174
  • Улаанбаатарт 75
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 22
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 3
  • Архангайд 2 батлагдсан тохиолдол байна.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ