УОК-ын хурал 11:00, Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт товлогджээ

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан хугацаа дуусах дөхөж байгаа.

Цаашид хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж олон нийтэд мэдээлэхээр зарлаад байсан. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэн хөл хориог 14 хоног сунгахыг хүсч байгаа гэх.

Тэгвэл УОК өнөөдөр 11:00 цагт хуралдсаны дараа Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогдоод байгаа аж.

Хурлын дараа гаргасан шийдвэрээ танилцуулах аж. УОК-оос гаргасан саналыг Засгийн газар баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргах юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ