Дархан-Уул аймагт ЕСӨН тохиолдол нэмж бүртгэгдлээ

Дарханд өнөөдөр 11:00 цагийн байдлаар халдвар авсан нь батлагдсан тохиолдол 35 бүртгэгдээд байв. Тэгвэл түүнээс хойш сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдсэн талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.

Тэрбээр “Нэг иргэн нэг өрхийн шинжилгээнээс дөрвөн иргэний эерэг тохиолдол бүртгэгдлээ. Тэд батлагдсан 20 тохиолдлын ойрын хавьтлын иргэд байна. Өглөө таван тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр нийт батлагдсан тохиолдол 44 болж байна” гэсэн мэдээллийг хийлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ