С.Жавхлан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, онц байдал зарлаж Засгийн газар, УИХ-ыг тараана уу

2021-10-15

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулахаар өөрөө суулт зарлаж эхэллээ.

Энэхүү жагсаалаараа тэрээр УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд урьж байна.

Тэрбээр “Ерөнхийлөгч онц байдлаа зарлаж УИХ, Засгийн газрыг тараана уу. Монголд өнөөдөр үнэн юм байхаа больсон. Дандаа биенийгээ хуурч, бие биедээ худлаа хэлж, хумсалж амьдарч байна.

Ерөнхийлөгчийн өмнө нь  удирдаж байсан хүмүүс нь одоо Засгийн газрыг удирдаж байна. Ерөнхийлөгя та мод тарихаа болиод монголоо авар. Хариуцлагаас зугтаж өөрөө мод тариад явж байна.

Монгол энх байгаа цагт залуучууд нэгдэж байгаад тэрбум байтугай мод тарина. Гэтэл өнөөдөр өвчиндөө нэрвэгдчихлээ.

Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий дахинаа “Монгол бол диваажин” мэтээр худлаа ярьж байна.

Сонгууль хийсэн,  сонгуульд ялснаа тэмдэглэлээ, Digital Nation зохион байгуулсан мэтээр өвчнийг олноор тараалаа” гэв.

Холбоотой мэдээ