Уолт Дисней 32 мянган ажилтнаа хална

Америкийн The Walt Disney Company COVID-19 цартахлын улмаас асар их хохирол амсч байна.

Тиймээс “Уолт Дисней Компани” корпорац 32 мянган ажилтнаа халахаар төлөвлөж байгаа аж. Тэдгээрийн дийлэнх нь цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид гэнэ. COVID-19 тахал эхлэж, хязгаарлалт бий болсноор үйл ажиллагааныхаа зардлыг нөхөхөө больжээ.

Ажлаас халагдах ажилтнуудын ихэнх нь аль хэдийн цагийн ажил хийж байгаа. Эхэндээ тус компани 28 мянга орчим ажилтнаа халахаар төлөвлөж байсан боловч дараа нь цомхотголыг 32 мянга болгон нэмэгдүүлжээ.

Уолт Дисней компанийн орлого 6% -иар буурчээ. IV улирлын дүн гарсны дараа компани 580 сая долларын алдагдал бүртгэжээ. Жилийн өмнөх яг энэ үед 1.2 тэрбум долларын ашигтай ажиллаж байсан аж.

Дөрөвдүгээр сард Уолт Дисней Корпораци санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, Флорида, Парис дахь сэдэвчилсэн паркууд болон зарим ажилтнууддаа цалингүй амралт олгож, эрүүл мэндийн даатгалыг нь төлж байв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ