
Дэлхийн Шатрын Холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдлэгсдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг 10 сарбн 13-14 эдгээр өдрүүдэд бүсчлэн зохион байгуулж байна.
Монголын баг Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж өнөөдөр аваргын төлөө тоголж, ялалт байгууллаа.
Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг МУГТ, Их мастeр Т.Батчимэг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус тэмцээнд Их мастер цолтой дасгалжуулагчтай баг манайхаас өөр байхгүй юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 cэтгэгдэлтэй
Мундаг байна.Алт аваарай!
Баяр хүргэе. Манай бүсгүйчүүд хүчтэй оюунлаг шүү.
Энэ л шүү дээ монгол гэдэг чинь
Гайхамшиг гэж байгаа бол энэ юм монгол хүний авьяас чадвар агуу
Монголчууд үнэхээр мундаг шүү. Хоригдол нь хүртэл шатарын тивийн аварга болжээ. Баяр хүргэж амжилтын дээдийг хүсье!
Шатар мундаг тоглодог байж яаж яваад тийм газар орчихдог байнааа
hunii amidral urgelj tegsh dardan bna gej yu bhavdee.
Saihan bayrt medee baina amjilt husie az jargaltai baihiin tuluu hicheetsgee bayrlalaa
Монголд шоронгийн хоригдол нь хүртэл шатарын тивийн аваргад алтан медаль аваад сайхан байнаа. Их мастер Батчимэгт баярлалаа.
horih baiguullagiin hamt olond bayr hurgie