Э.Идэр: Дельта вирус хатгаа болтлоо хүндэрсэн ч түргэвчилсэн шинжилгээгээр “сөрөг” гарч байна

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Өглөөний сонин”-д дараах тодруулга мэдээллийг өгчээ.

Тэрбээр “Судалгаа хийж байгаа байгууллагуудаас дельта вирусийн давалгаа явж байна гэж мэдээлсэн. Гэхдээ ирж байгаа тохиолдлуудын ихэнхи нь түргэвчилсэн тестээр шинжилгээ өгсөн байдаг. Зөвхөн ПСР шинжилгээ өгсөн тохиолдолд дельта хувилбарыг ялгах боломжтой.

Дельта вирусийн шинж тэмдэг илэрч, цээжний зураг аваад харахад хатгаа болчихсон хэдий ч шинжилгээний хариу сөрөг гарах тохиолдол маш их байна. Үүнээс болж хүмүүс өвчнөө хүндрүүлж байна.

Ковидоор өвчилсөн хүмүүс эхлээд өрхийн эмнэлэгтээ хандана. Үүний дараа өвчний нөхцөл байдлаас шалтгаалан сул ор гарсан эмнэлгүүд рүү хуваарилдаг. Тэрнээс биш дураараа, хүссэн эмнэлэгтээ очиж эмчлүүлэх боломжгүй” гэлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn