У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган Төрийн ордонд эхэлж байна. Арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх:

Хуулийн байгууллагууд гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэдэд цаг тухайд нь өгч эргэх холбоотой байх хэрэгтэй. Ардчилсан нийгэм, төрийн шаардлагад нийцүүлж оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлагатай болжээ.

Хуулийн байгууллага төрийн нэрийн өмнөөс иргэнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид хуульч бэлтгэх тогтолцоонд анхаарал бага хандуулсан хэмээн судлаачид үзэж байна. Шилдэг, мэргэшсэн, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэснээр шинэчлэлт хийгдэнэ.

Нийгэмд шударга ёсыг тогтоох хариуцлагатай бөгөөд амаргүй үүргийг хүлээдэг шүүх тогтоох байгууллагын алба хаагч та бүхэн эх орон, иргэдийнхээ өмнө өгсөн тангарагтаа үнэнч байж зүтгэдэг. Та бүхнийг ямагт дэмжин ажиллахаа мэдэгдье.

Шийдвэрлэх ёстой асуудалд анхааран хандуулж хамтран ажиллана. Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Чуулганд амжилт хүсье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn