
Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар:
БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсны улмаас бүх иргэдийг шинжилгээнд хамруулах үүднээс өглөөний 06:00 цагаас эхлэн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Иймээс боомтын үйл ажиллагааг түр зогсоолоо гэдгээ манай хилийн байгууллагад мэдэгдсэн.
Боомт нэгэнт хаагдсан учраас импорт, экспорт, ачаа тээвэр зогсож байна.
Манай улсаас тээвэр хийж байгаа жолооч нар Хятадын ямар ч иргэнтэй контакт хийхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Иймээс манай зүгээс халдвар хамгааллын дэглэм зөрчсөн зүйл байхгүй. Асуудлыг наашлуулах талаар Гадаад Харилцааны Яам холбогдох шугамаар ажиллаж байгаа. Хэдий хугацаанд нээж, хаахыг мэдэхгүй байна.
Хохирлын тухайд урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэв.