
Коронавирусийн халдварын улмаас Эрээн хотод хөл хорио тогтоож, улмаар Замын-Үүд, Эрээний боомт ч түр хугацаагаар хаагдлаа.
Тодруулбал, дотоодод нь халдвар гарсны улмаас бүх иргэдийг шинжилгээнд хамруулах үүднээс өглөөний 06:00 цагаас эхлэн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Иймээс Замын-Үүд боомтын үйл ажиллагааг ч түр зогсоожээ.
Хэдий хугацаанд хаах нь тодорхойгүй байна.
Хилийн боомт хаагдсан тул Эрээн хотод их хэмжээний ачаа тээвэр саатах нөхцөл бий болж байгаа нь бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байна.