
Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөлөө. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгийн гишүүнээс хассан талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.
Үндсэн дүрмийн хороо наймдугаар сард намын гишүүдээс ирсэн гомдлын дагуу Ц.Туваан гишүүний асуудлаар хуралдаж, дөрвөн жилийн хугацаатайгаар хасах арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн тогтоол гаргажээ.
Энэ талаар М.Тулгат “Үндсэн дүрмийн хороо нь намын удирдлагуудаас хараат бус, нам доторх шүүхийн байгууллага.
АН дотоод эв нэгдэл рүүгээ явж байгаа учраас цаашид дотоод асуудлаа гаргаж тавихгүй. Намаа яаж нэг болгох уу гэдгийг төлөө хичээж байна” гэв.