Г.Занданшатар: 800 мянган тун вакцины хугацаа 12-р сард дуусна

2021-10-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг  вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Манай улсад байгаа 800 мянган тус вакцины хугацаа арванхоёрдугаар сард дуусах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн бол дахиад ч вакцин ирэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахгүй эсвэл хандивлагч байгууллагууд нийлүүлэлтийн хугацаагаа бидний хүсэлтээр хойшлуулахгүй бол бид вакцины илүүдэлтэй болж, устгалд оруулж магадгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  Ямар вакциныг хэдий хэмжээгээр ямар үнээр худалдаж авах шийдвэрийг хэн гаргаж байгаа вэ. Вакцины бодлогоо тодорхой болгомоор байна. Одоо ирээдүйд хэдий хэмжээний вакцин нэмж авахаар төлөвлөж байгаа вэ. Түүнд хэдий хэмжээний хөрөнгө төлвөлөж байгаа вэ. Вакцин худалдан авах мөнгө байгаа юу эсвэл дахин зээл авах уу гэдэг асуултуудад хариулт авмаар байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөлтийг Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран гаргадаг. Бид зорилтот бүлэг буюу 18 дээш насны 2 сая гаруй хүн вакцин хийнэ гэж төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалтыг хийсэн. Вероселл вакцины 4 сая тунг таван авсан, 2.5 сая Пфайзер вакцины худалдан авалтыг хийгээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Вакцины менежментийг зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гурав дахь тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

2.8 сая тун вакцин байгаагаас 800 мянган тун вакцин нь арванхоёрдугаар сард дуусна. Байгаа хэрэгцээнээсээ илүү тунгаа яах вэ, хугацаа нь дуусахаас өмнө хэрхэн тарьж дуусах вэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Долоо хоног, улирал тутамд гэх мэтээр төлөвлөгөөтэй орж ирж байгаа.

Олон улсын гэрээ хэлэлцээр маш хатуу заалттай хийгддэгийн дээр яг тэдний өдөр ирнэ гэдэггүй нэгдүгээр, хоёрдугаар улиралд л өгнө гэдэг.

Ковакс хөтөлбөрийн вакцин хугацаанаасаа өмнө орж ирсэн учраас вакцины нөөц хэтрээд байна.

КОВАКС хөтөлбөрийн хувьд яг тэдний өдөр ирнэ гэж ирдэггүй. Сая АНУ-аас КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 890 мянган тун вакциныг хандивласан.

Вакцины их нөөцтэй байдал ажиглагдаж байна.

Дөрөвдүгээр улиралд ирэх вакциныг ирэх оны нэгдүгээр улирал руу шилжүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Одоогоор сая гаруй тун хүлээж авах ёстойгоос ирэх он руу шилжүүлэх хүсэлтийг хүргүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Үнэгүй вакцин байхад хийлгэхгүй, тэгээд бас буурахгүй байна гэж шүлс үсчүүлээд тэгээд л баардаад, ресторандаад, караокедаад, найрлаад цэнгээд нийлээд архидаад байгаа Монголчуудыг юу ч гэхэв дээ, Мөнгө л өгч байвал юу ч хийхээс буцахгүй л болчихож дээ,Монголчууд хийлгэхгүй юм бол вакцин олдохгүй байгаа энэ их олон улсуудад өгөхгүй юү!Вакцины нөөц байхгүй байсан бол яаж дүвчигнэж, сүржигнэж байх бол оо!

Холбоотой мэдээ