БОАЖЯ: 4-5 шуудай үнс өгвөл хоёр шуудай түлш олгож, үнсний хаягдлыг шийдэхээр судалж байна

2021-10-14

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар үргэлжилж байна.

Тус аяны хүрээнд БОАЖЯ-наас 4-5 шуудай үнс өгвөл хоёр шуудай түлш олгож, үнсний хаягдлыг шийдэх ажлыг Нийслэлийн Захирагчийн албатай хамтран хэрэгжүүлэхээр судалж байна.

Ингэснээр иргэд үнсийг хатуу хог хаягдалтайгаа нийлүүлж хаяхгүй, цаашлаад орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.

Уг асуудлаар албаныхан иргэдийн санал, хүсэлтийг авахаар газар дээр нь ажиллав.

Энэ үеэр иргэд долоон хоногт зургаан шуудай байгаа нь зарим үед хүрэлцдэггүй учир нэмэх хүсэлтээ илэрхийлж байв. Мөн иргэд угаарын хийн мэдрэгч ач холбогдол өндөртэйг БГД 11-р хорооны иргэн С.Хишигжаргал онцолж байлаа.

Холбоотой мэдээ