“Ньюкасл”-ыг 300 сая фунтээр авсан Саудын Арабчууд “Интер” -ийг тэрбум еврогоор авахыг хүсч байна

Саудын Арабын Засгийн газрын хөрөнгө оруулалтын сан (PIF – Public Investment Fund) нь “Интер”-ийг худалдаж авах хүсэлтэй байгаа гэж Calciomercato Либерогоос иш татан мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сангийн төлөөлөгчид “Интер” клубыг нэг тэрбум еврогоор зарахад бэлэн байгаа Италийн клубыг эзэмшдэг Жангийн гэр бүлтэй аль хэдийн уулзсан байна.

Талууд 2020 онд клубыг худалдах, худалдан авах тухай хэлэлцсэн боловч дараа нь “Интер”-ийн эзэд наймаанаас татгалзжээ.

Сануулахад, Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан “Ньюкасл” хотын багийг 300 сая фунтээр авахаар тохиролцсон. Өмнө нь клубын эзэн нь бизнесмэн Майк Эшли байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ