• А.Амбасэлмаа:Шуурхай арга хэмжээ авсан 14 хоногийн дараа хяналтын 14 хоног гэж заавал байдаг

    2020-11-26

    Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  -Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 7-14 хоногоор хугацааг саналыг ЭМЯ-наас гаргасан уу? Одоогийн өвчлөлийн хумихад хэр хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа вэ? гэх сэтгүүлчийн асуултад “Хавьтлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Эхний нэг нууц үеийн хугацаа дууссан ч тэндээсээ хойшоо өвчлөл гарч байгаа учраас халдварын хариу арга хэмжээний хугацаа хойшлогдоод явна.

    Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын хавьтал болсон хүмүүсийг хөөж олоход хамгийн наад тал нь 14, цаад тал нь 28 хоног шаардлагатай.

    Дэлхий нийтийг хамарсан цар тахал нэг сар гараад дуусахгүй. Эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш голомтын хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж чадвал дарж чаддаг.

    Халдварын голомтот авч буй арга хэмжээг 14 хоногт нь нягт барьж, тэр хугацаанд нь хавьтлыг илрүүлдэг.  Дараагийн 14 хоног нь хяналтын хугацаа гэж явдаг. Энэ хугацаанд батлагдсан, хяналтад авсан хүмүүсээ дахин нягталж шалгадаг.

    Улс даяараа хөдөлж байна. Илүү эрчтэй ажиллаж энэ халдварыг дарж авна гэдэгт санал нэгтэй байгаарай гэж зөвлөе” хэмээн хариулав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ