
2020.11.25-нд Улаанбаатар хотын хэмжээнд шинээр 3 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 63 боллоо. Эдгээр нь 7 дүүргийн 22 хороодын нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна:
- Баянгол дүүрэгт 16
- Сонгинохайрхан дүүрэгт 10
- Баянзүрх дүүрэгт 17
- Сүхбаатар дүүрэгт 11
- Хан-Уул дүүрэгт 7
- Багануур, Чингэлтэй дүүрэгт тус тус 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Улсын хэмжээнд дотоодын халдвар 275, нийт батлагдсан тохиолдол 712 боллоо.
Бусад аймгуудад хийгдсэн шинжилгээний дүнг танилцуулбал:
- Улаанбаатар хотод шинээр 3 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 63
- Сэлэнгэ аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж , нийт тохиолдол 148 боллоо.
- Дархан-Уул аймагт шинээр 2 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 22
- Орхонд шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 21 тохиолдол боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.