Н.Ялагдашгүй: Монголд ямар ч асуудлыг нөгөөгөөр нь бүдгэрүүлж, замхруулдаг мундаг арга байна

2021-10-13

Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн Зам тээврийн сайд Л.Халтар сайдын шийдвэрийг тээвэрчид төв талбай дээр эсэргүүцэж, төв талбай дээр жагсаж байна.

Л.Халтарын сайдын хувьд тус чиглэлийн замыг сүйтгэсэн, нөхөн сэргээх ажил хийхийн тулд хаасан гэв. Тэрбээр “Эдийн засаг, мөнгө гээд хэзээ ч нөхөн сэргээхдэхгүй байгаль дэлхийгээ устгаж болохгүй” гэв.

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй:

Монголд ямар ч асуудлыг нөгөөгөөр нь бүдгэрүүлж, замхруулдаг. Хэзээ ч шийдэе гэж зорьдоггүй.

Зарим бөмбөлөг 10 хоногт гурван удаа явж байхад зарим нь гурван сард нэг ч яваагүй байна. Тэгсэн атал нэг өдөрт 130 мянган төгрөг төлж, тусгаарлагдаж байна. Тээвэрчин залуучууд цагдаа нартай мөргөлдөж байна.

Богины тээврийн оочир дарааллыг ил тод байлгах ёстой. Жирийн иргэд ажлаа сольж болдог бол тээвэрчид нэг компанид л орсон бол цалин бага, таалагдахгүй байсан ч тэндээ л шүдээ зуугаад ажиллах хэрэгтэй болдог. Тээвэрчдийг 14 хоног тусгаарлахад нэг банзан орон дээр гурван хүнийг, нэг хөнжил дотроо унт гэдэг. Ядаж тусад нь хөнжил өгөөч гэхээр битгий давар гэдэг. 30 хүнийг тусгаарлахад нэг эмэгтэй хүнийг ганцааранг нь оруулчихсан байх жишээний.

Дарга нар хэзээ бодит байдалтай танилцаж, амьдралд нийцсэн шийдвэр гаргадаг болох юм бэ?

Холбоотой мэдээ