Тээвэрчид: “Би тээвэрчний хүү, та нарынхаа зовлонг ойлгоно” гэдэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуугараач

2021-10-13

Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн Зам тээврийн сайд Л.Халтар сайдын шийдвэрийг тээвэрчид төв талбай дээр эсэргүүцэж, төв талбай дээр жагсаж байна.

Л.Халтарын сайдын хувьд тус чиглэлийн замыг сүйтгэсэн, нөхөн сэргээх ажил хийхийн тулд хаасан гэв. Тэрбээр “Эдийн засаг, мөнгө гээд хэзээ ч нөхөн сэргээхдэхгүй байгаль дэлхийгээ устгаж болохгүй” гэв.

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй:

Тээвэрчдийг хүний тоонд авч үзэхгүй байна. Монгол тээвэрчид ажил, амьдралгүй, хятад тээврийн компаниудад ажлаа дээрэмдүүлсээр байна. Салбарын сайд Л.Халтарыг асуудлыг шийдэж өгөхийг хоёр хоног яамных нь гадаа хүлээж суулаа, мэнд ус ч байхгүй. 14 хоног тусгаарлагдаад, бөмбөлгөнд орох эрх үүссэн жолооч нараа өөр компанид 10,000 юанаар зардаг. Энэ ямар хүний наймаа юу?

Тээвэрчид ийнхүү ярьж байна:

-Өнөөдөр өглөө шалаанзтайгаа орж ирсэн залууг төв талбайн гантиг чулууг гэмтээнэ гэж албадан, баривчлаад явлаа. Тавантолгой-Чойр, Тавантолгой-Шивээхүрэн чиглэлд тээвэр хийдэг хүмүүсийн амьдралыг гантиг чулуунаас дор үзэж байна. Засгийн газар ээлжит бусаар даруй хуралдаж, энэ асуудлыг шийдэж өг.

Бид нар зүгээр нэг жагсаал хийж яваа, хөлсний жагсагчид биш. Төрөөс нэг ч төгрөг гуйгаагүй, улс орныхоо экспортод хувь нэмрээ оруулая, амьдралаа авч явъя гэсэн.

Монголын экспорт гацсан. Н.Амарзаяа гэж хүн очсоноос хойш авилгал, хээл хахуул дээд цэгтээ хүрсэн.

-Энд төрийг төлөөлж байгаа хүмүүсийг сольмоор байна. АТГ, Эрүүгийн цагдаагийн газар ажлаа хийгээсээ, мөнгөний схем нь ил байгаа. Жолооч нарыг бөмбөлөгт бүртгэнэ гэж 30000-50000 юань нэхэж байна, үүнийг монгол жолооч нар дийлэхгүй.

-Аргаа бараад амин зуулга болсон машинаа талбай дээр авч орж ирлээ. Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна.

“Би тээвэрчний хүү, тээвэрчдийнхээ зовлонг ойлгодог” гэж ярьж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яагаад дуугай байна вэ?

Энд шийдвэр гарахгүй бол өмнөд хил, Замын-Үүд дээр бослого гарч байна. Төр боомтууд дээр бослого болж байгаа талаар мэдэж байна уу? Монгол ах дүүс бие биетэйгээ, төртэйгөө, цагдаа нартайгаа байлдах юм уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Яг энэ тээврийн компанид юу болоод байгаа бүгдийг нь л үнэн зөвөөр л хийлсэн байна Халтар сайд. Одоо тэгээд л хужаа компанид л бараг бүх тээврийг одоо өгч байна шүү дээ.. Яг л энд л тийм л юм болж байна  Ажилгүй болсон.  мянга мянган жолооч яаж одоо ар гэрийн амьдралаа авч явах юм бэ. Энэ асуудлаа одоо нэг тийш нь  шийдээд өгчихмөөр байна шүү дээ.  . 

  • Чойр чиглэлд ч хятад машин өчнөөнөөрөө явдаг гээ биз дээ. Болилдоо ажил хийх гэж амьдрах гэж яваа хэдэн арван мянган жолооч нар түүний ард үр хүүхэд хань ижил үр хүүхэд олон мянган хүний эрх ашиг яригдаж байгаа ш дээ. Дуугар ч ил гарч ирж байгаа нь энэ хэдэн жолооч ард нь гэр бүл хүрэлцэн ирж чадаагүй жолооч бүгд сэтгэл зүрхээрээ нэгдэж дотроо энэ тэмцэлд нэгдэж байгаа ганц нүүрс тээвэр биш бүх салбарт улс төрчид болон 76гийн хөл гар хүрч дарангуйлал татвар өндөр үнэ өртөгт дарлагдсаар төрийн албан хаагчаас бусад хувиараа юм хийдэг хүмүүс чинь туйлдаж дууслаа ш дээ. Нөнөө 4 дахь засаглал гэж орилдог сэтгүүл ч нар үнэний дуу хоолой болж монголын өнцөг булан бүрт хүрч ажиллаж мэдээ мэдээлэл цуглуулал даа.

  • Ерөнхий сайд, ерөнхийлөгч болох гэж л ард иргэдэд найр тавиад хүссэн өндөрлөгтөө хүрсэн болохоор одоо бол юун би тээвэрчний хүү нтр рёклам бсн бга биз дээ. 

    • Хүүк уран үгээрээ нэг л ашиглаж байгаа биздээ. Нөгөө хөл нүцгэн гээд попороод байсан. Одоо хар. Хүмүүс үхээд өвчлөл нэмэгдээд дэлхийд 1-т явж байна. Тээвэрчний хүү гээд байсан. Одоо та нар хар. Үхсэн юм шиг чимээгүй байгаа биздээ

  • Zugeer l ene zasagiin gazar bvren erheeree unah estoi bolood bna. Naad Oyun-Erdene gej dampuu erunhii said ajil chig uurgee ugch chadahgui bolood busad saiduun ni dan buruu yum hiij bna laleiin tur chadwargui zasagtai ene hund uwchin zowlongiin ued ard irgedeeree une togloj bnaa ardiin namd ed naraas arai dunguuruud ni umnuh zasag barij bsan saiduud baij dee. Ardiin namd ard tumen ithel ugsun ene zasgiin gazar shorootoi ni hutgaj bna daa…..

Холбоотой мэдээ