
АНУ-ын Кентаки мужийн Луйзвилл хотод хоолны бизнес эрхэлдэг Монгол залуучууд эмч, эмнэлгийн ажилчдыг үнэгүй хоолоор хангаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ тухай АНУ-ын Whas11 телевиз онцолсон байна. Хүмүүсийн сэтгэгдлийг үзвэл анхны удаа идэж байгаагаас гадна хэд хэдэн удаа үнэгүй хоол авч идсэн хүмүүс ч байх юм.
Эмч, ажилчдын хувьд Монгол залуучуудын ажиллуулдаг “Travelling Kitchen” явуулын хоолны газрын хоолыг амч, чанар сайтай гэж үнэлхийн сацуу цар тахлын үед тусламжийн гараа сунгаж байгаад нь ихээхэн талархаж буйгаа ч хэлжээ. Харин хоолны газрыг ажиллуулдаг Монгол залуугийн хувьд “Хүнд нөхцөлд өдөр, шөнөгүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилчдад талархаж байна. Бидний хувьд эдгээр хүмүүст ганц өдөр ч болтугай урам зориг өгөхийг хүссэн” хэмээн ярижээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 cэтгэгдэлтэй
Манай Монголчууд харийн нутагт ямар ч үед өөрийгөө болгоод улсынхаа нэрийг гаргаад яваад болгоод байдаг. Харин Монголдоо ирээд ажиллаж боломж байхгүй төрийн янз бүрийн дарамт шахалтад орж холион бантанд хутгалдаж өгнө дөө.
Мундаг залууст Амжилт
Мундаг залуустаа амжилт
монголчуудын сайхан сэтгэлийг дэлхийд таниулж байгаа залуустаа баяраллаа
Амжилт хүсье
Eleg negt zaluusaara mash ih baharhaj bn bidni mongolchuud iim l uls
Монголчууддаа баяр хүргэж амжилт хүсье мундаг шүү👍🇲🇳👏🏻
Амжилт хүсье
balaitahaa bolitsgoo malnuudaa emnelgiin ajilchdad unegui hool ogsnoor tatwaraas choloologddog yum malnuudaa tuunees zugeer tusalj bna gej bodoj bna uu malnuudaa
Mundag shuu amjilt
БАЯРЛАЛАА, миний монголын үрс!
wow….. ямар сайхан егеемер уйлс вэ баяр хургэе……бизнесс нь цэцэглэн хегжих болтугай
Гайхалтай МОНГОЛЧУУД чадна Биеээ бодоорой
Woow yasan mundag zaluuchuud ve.
Бахархаж байна
хаа явсан чхүний төлөө гэх монгол чанараа гээгээгүйд баярлалаа гэж монгол түмнийхээ өмнөөс талархае
Одоо манай татвар, мэргэжлийн хяналт, ариун цэвэр, гал… нхан очиж зад хашраах хэрэгтэй ш дээ, даварчих тусгай зөвшөөрөл эрүүл мэндийн бичиг татвар төлсөн баримт энээ тэрээ байна уу? үгүй юу!
ugaasaa ter buh zuvshuurluu avaad ajil hiih erhtei bolno. amerik, baruun evrop d ygaasaa tatvar tulnu. tend tiim baidag. oros manai 2 t l byh yumaa huuramchaar hiij tatvaraas zugtaana. zah deer huushuur hiij zarahtai adilhanaar zyirleh yum. haa gazriin hoolnii gazar eryyl ahui, gal geed shaardlagiig zaaval hangasan baih yostoi.
Гадаадад хаана ч монголчууд бид яаж ийгээд, ингээд учираа олоод амьдарчихдаг.. Монголдоо ирээд л учир нь олдохгүй ороо, бусгаа юм их байнаа.. OMG..
Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ байлаа .нутаг нэгт монгл залуучууддаа баярлалаа ОК
Ямар уужуу юм вэ ?. Монгол хүний сэтгэл. Мундаг залуусдаа БАЯРЛАЛАА
Ямар мундаг залуус вэ. Ажилд нь амжилт хүсье.
Хүний газар Улсынхаа нэрийг сайнаар гаргаж яваа мундаг залуус бна. Бахархаж бна.
Ene hoolnii mashin yamar unetei baidgiin bol Mundag humuus bna amjilt
Бахархаж байна амжилт хүсье
Mash sain baina.Ugaasaa mundag zaluucguud shuu,Ta buhend sain saihan buhniig husie.