Ц.Анандбазарын хэргийг хариуцаж буй цагдаагийн алба хаагч нарыг шалгуулахаар АТГ-т өглөө

2021-10-12

Цахиур.мн сайтын сэтгүүлч Ц.Анхзул, LIVETV.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нар хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд ил болгосон.

Зургаан хохирогч, гурван гэрч байхад зургаан сарын дараа ч цагдаагийн байгууллагаас Ц.Анандбазарын хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа талаар тэд өнөөдөр мэдээлэл хийв.

Ийнхүү удаашралтай байгаа нь  хэргийг хариуцаж буй Мөрдөн шалгах алба Ц.Анандбазарын нөлөөнд орсон байж болзошгүй гэж үзэж тухайн албаны алба хаагчдыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ.

Мөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон нэг эмэгтэйд дарамт үзүүлж,  амиа хорлоход нь хүргэсэн талаар сэтгүүлч Ц.Анхзул мэдээлэв.

Үүнээс гадна бэлгийн хүчирхийлэлд өртсөн хоёр охинд гурван сая төгрөг амалж, мэдүүлэг өгөхгүй байхыг хүссэн зэргээр хохирогчдод мөнгө амалж, цаашлаад дарамталж байна гэв.

Холбоотой мэдээ