МСҮТ-ийн 200,000 төгрөгийн тэтгэлгийг суралцагчдад бэлнээр олгохгүй, хуримтлуулдаг болно

2021-10-12

Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа малчдыг чинээлэг давхарга гэж үзэн хүнсний талоноос хассан, мөн МСҮТ-ийн суралцагчдад олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хадгаламж руу шилжүүлдэг болох талаар мэдээллээ.

“Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд МСҮТ-ийн тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, МСҮТ суралцагчийг төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох шинэчлэл хийж байна.

  • 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
  • 17 настай элссэн бол 2.5 сая
  • 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авах аж.

Холбоотой мэдээ