“Манчестер Сити” Мессид арван жилийн гэрээ санал болгоно

-Алдарт хөлбөмбөгчин карьераа дуусгасны дараа клубын элч болно-

Премьер лигийн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубын удирдлага Лионель Мессид арван жилийн гэрээ санал болгохоор төлөвлөж байна. Энэ тухай The Times мэдээллээ.

Менежментийн төлөвлөгөөний дагуу Месси зөвхөн “Манчестер Сити”-д төдийгүй City Football Group-ийг бүрдүүлдэг клубүүдэд тоглох болно. Энэ хэсэгт Америкийн “Нью Йорк Сити”, Австралийн “Мельбурн Сити” зэрэг есөн клуб багтдаг.

Багийн удирдлагын үзэж байгаагаар Месситэй гэрээ байгуулснаар сурталчилгааны гэрээнүүдийн орлого нэмэгдэж, бусад тоглогчдыг олж авахад туслах болно. Аргентин залуу карьераа дуусгасны дараа “Манчестер Сити” клубын элч болох боломжтой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ