Төрийн өмчит компанийн захирлууд 200 саяаар авсан машиныг тавхан саяар хувьдаа авч байна

2020-11-25

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2019 оны хэрэгжилтэд хийсэн нийслэлийн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогч Г.Тэнгис танилцууллаа.

Харин УИХ-ын гишүүд түүний танилцуулгыг дутмаг, ердөө мэдээллийн чанартай гэж  шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Аудитын ерөнхий газар “Шилэн” Цогоогоос дор ажиллаж байна. Аудитын ерөнхий газар ард түмний чих, нүд болох ёстой. Төрийн өмчит компаниудын захирлууд дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Архи, дарсаа төрийн өмчит компанийн мөнгөөр авдаг, ард түмний хөрөнгөд хоноцын сэтгэлээр хандаж байгаа хариуцлагагүй  явдлууд гарсан. Цаашдаа тайлан сонсоод өнгөрөх биш, алдаа гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Зөвлөмж, мэдэгдэл өгөөд явуулж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Үндэсний аудитын тайлан мэдээллийн чанартай л зүйл ярьж байна. Гол асуудлыг нь ярьсангүй. Төрийн өмчийн, орон нутгийн өмчийн 500 гаруй компани байдаг. Энэ компаниуд төрийн өмч байхаа больсон. Захирлаар нь сонгуульд ажилласан цүнх баригч нар сонгогдон ажиллаж байна. 200 сая төгрөгөөр авсан машиныг хоёрхон жил уначихаад 5 саяар хувьдаа авдаг. Энэ байдалтай аудитын байгууллага тэмцэх ёстой. Тун ойрын үед энэ 500 компани, ялангуяа төрөөс татаас авдаг компаниудад шалгалт оруулах ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Шилэн дансны тухай хуульд хүлээлгэх хариуцлагын асуудал дутмаг байдаг. АН-ын бүлгээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мэдээллээ засвал, хуурамч мэдээлэл оруулбал хүлээлгэх хариуцлгагыг зааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Төрийн өмчийн компаниуд хулгай хийдэг болсон. Дараа долоо хоногт АН-ын бүлгээс  төрийн өмчийн компаниудад аудит оруулах саналыг боловсруулж, санал оруулна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ямар арга хэмжээ авсан бэ?

Ерөнхий аудиторын орлогч Г.Тэнгис:

Гомдол мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг мэдээлнэ гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд төрийн аудитын байгууллага дээр нэг ч гомдол ирээгүй. Зөвхөн цахим сүлжээгээр явсан гэж ойлгож болно. Эрдэнэт үйлдвэрт хоёр жил дараалж албан шаардлага өгч, шилэн дансаа хөтлөхийг шаардаж, сургалтыг хүртэл оруулж байсан. 2017 оноос хойш 60 гаруй зөрчлийг илрүүлж, прокурорын газарт шилжүүлсэн.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • АН ынхан хэдэн үлдсэн төрийн өмчит компаныг хувьдаа хуваагаад  авчих санаатай олон жил үзэж байна доо. МИАТ хувьд очвол хэдэн онгоцыг төмрийн хогонд өгөөд дуусна,бусад аан нэгжүүдийг буулгаад түрээслүүлнэ дээ. Хэдэн нөхөр л баяжна ойлгомжтой. Ашиггүй ажиллаж байгаа газраа удирдлага, мэнижмэнтийг сайжруулаад цааш яваад, төрдөө байх хэрэгтэй шүү дээ. Хувьчилж болохгүй газрууд байнаа. Хулгай хийж байгаа гаруудыг 10,10 жил  өгөөд явуул тэгээд л сайн өжилладаг болно.шүү дээ! 

  • Төриин өмчииг өөриин юм шиг хэрэглэдэг дарга нар зөндөө Шилэн дансны хуулииг сайтар мөрдвөл хамаагүй багасах юм Хууль юм чинь заавал хэрэгжүүлж хариуцлага тооцмоор байна

  • Ter tsunhnuudee l bolimoor bn daa..toriin alba gedgiig zovhon tsereg haasanaar edleh bish shat damjilaga beltegdsen mash ondor es surtahuun es zuitei hun beltgej ondor haritlagatai blgah heregtei bn.suuliin 20-d jil zovhon tsunh barigch,nam dagaj daldagnsan amnii salia ni arilaagui nohduud l toriin alband suusaar irlee dee,  tegeed dooroo darga durdee heterhii orj iherheh, yalarhah archaagui bdaltai toriin albiig ungaj suiruulj bndaa 

  • iim bhaar chin uls oron chin tuildaj sanhgiin hyamrald orolgui yahavde, tsunh barij guigeed neg alban tushaal deer ochood teriig mungu bolgoj haraad bhaar yaaj ene uls chin uudluhiim be

  • Биоүйлдвэр төрийн өмчит үйлдвэр Цолмон гээд авгайн гараар ороод дууслаа. Энэ үйлдвэрт эзэн суусан энэ авгайг шалгаж төрийн өмчийг хамгаалах арх мэдэлтэн байна уу

  • Аудитын газар зөвхөн гомдлын дагуу ажилладаг бол татан буулгах эсвэл шилэн Цогоогоор удирдуулая. Авилгачдыг хамгаалдаг газар болж.

    • Төрийн өмчид өстөйдөө биш шударга биш, ард түмний өмч хөрөнгийг хувьдаа ашигладаг нөхдүүдтэй тэмцэж бгаа юм

  • пүрэвдоржоо, наад хэдэн хувалзуудын бузар булхайг ил болгоорой. монголын ард түмэн чиний талд шүү.ихэвчлэн ман-ын хувалзууд байгаа. бүгдийн илчлээгэй.

  • Төрийн өмчит компаниудыг 200н саяар авсан машиныг 2 жил албанд унаад 5н саяар хувьдаа авдаг гэдэг арай  худлаа мэдээлэл байхаа.Төрийн өмчийг хувьдаа авах гэсэн 49ийнхөнийй явуулга биз.Ер нь төрийн өмчийг яагаад муулж адлаад байгааг ойлгохгүй юм.Төрийн өмчит компаниуд. төрийн албан хаагч .орон нутгийн өмчит компаниуд чинь яс юман дээрээ бол ажилчид ард түмэндээ ээлтэй байгууллагууд байдаг юм ш дээ_Хувьд очих юм бол ажилчид ард түмнийг дургүй нь хүрсэн үедээ хөөгөөд л явуулна шүү    дээ.

Холбоотой мэдээ