-Орон сууцны үнэ нэмэгдэж байна. Яамнаас хяналт тавих уу? гэсэн асуултад Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд ийнхүү хариулав:
Тэрбээр “Орон сууцны үнийн өсөлтөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Эхнийх нь барилгын материалын үнийн өсөлт бол нөгөө талд ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, барилгын компаниуд үнээ өсгөх байдал анзаарагдаж байгаа.
Барилга 50 хувь нь угсралтын зардал байдаг. Тэгэхээр барилгын материалын үнэ 40 хувиар өсөхөд метр квадратын үнэ 20 хувиар өснө гэсэн үг. Өнгөрсөн жил орон сууцны м.кв-ын үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая орчим байгаа. Үндсэндээ материал давсан өсөлттэй байна.
2021 оны есдүгээр сард 13 мянга айлын орон сууц ашиглалтад орсон.
32 мянган айлын орон сууцны ажил үргэлжилж байгаа бөгөөд бид ирэх жилүүдэд ашиглалтад орох барилгын тооноос давуулан ипотекийн зээлийн нийлүүлэлтийг хийхээр төлөвлөж байгаа.
Үүгээрээ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалж, үнийг тодорхой түвшинд барина. Монгол Улсад орон сууцыг хувийн хэвшлийнхэн барьдаг. Төр орон сууц барьдаггүй учраас үнэ тогтоох боломжгүй” гэлээ.