Налайхаас олдсон цогцос жил гарангийн өмнө Тэрэлжид бясалгалын газраас алга болсон эмэгтэйнх болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ

2021-10-12

Налайх дүүрэгт дөрвөн метр гүн нүхнээс хүний цогцос олдсон тухай Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тус дүүргийн 6 дугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өчигдөр 16:45 цагийн үед дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн байна.

Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 километр замыг туулан 17:36 цагт очиж дөрвөн метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Налайх дүүрэгт нүхнээс олдсон эмэгтэйн цогцос өнгөрсөн жилийн 2020 оны зун Тэрэлж дэх бясалгалын газраас алга болсон эмэгтэйгийнх болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллий төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад “Налайхаас олдсон цогцос урьдчилсан байдлаар тохирч байна. Цагдаагийн байгууллага цааш үргэлжлүүлэн шалгана. Нарийн шинжилгээний дүгнэлтээр хэн болох, үхлийн шалтгаан нь эцэслэн тодорхой болно” гэв.

Холбоотой мэдээ