Б.Жавхлан: НӨАТ-ын 10%-ийг бууруулахгүй, харин буцаан олголтыг ТЭГЛЭХ ёстой

2021-10-12

Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан  “НӨАТ-ын татвар бол бүртгэлийн шинжтэй татвар шүү дээ. Далд эдийн засгийг ил гаргах зүйл.

НӨАТ нь 180 улсаас 150 улсад байдаг бөгөөд төсвийн хамгийн тогтвортой, томоохон орлого юм. Хоёр хөрш маань нэг нь  20, нэг нь 16, Европ дунджаар 18 хувийн НӨАТ-ын татвартай байдаг. Эдгээр улсуудад буцаан олголт гэж байдаггүй. Гэтэл манайх хоёр хувийг нь буцаан олгодог.

Манай НӨАТ-ын 10 хувь бол маш бага хувь хэмжээ, үүнийг бууруулахгүй.

Цаашдаа буцаан олголтын хоёр хувийг нэмэхгүй. Харин ч багасгая гэж төлөвлөж байгаа, тэглэх чиглэлд хөдөлгөнө” гэлээ.

Холбоотой мэдээ