Роналдуг эргэж ирсний дараа “Манчестер Юнайтед”-ын үнэлгээ хагас тэрбум фунтээр өсчээ

2021-10-12

Криштиану Роналду эргэн ирснээр “Манчестер Юнайтед”-ын үнэ цэнэ 550 сая фунтээр нэмэгдсэн гэж The Sun мэдээлэв.

8-р сарын эхээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх клубын хувьцаа 11.70 фунт, клубын зах зээлийн үнэлгээ 1.91 тэрбум фунт байжээ.

Хоёр сар хүрэхгүй хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 2.46 тэрбум болтлоо өсч, хувьцааны үнэ дээд цэгтээ хүрч 15.09 фунт стерлингд хүрсэн байна.

Гэсэн хэдий ч “Манчестер Юнайтед”-ын эзэд болох Эдвард, Кевин Глэйзерс нар 9.5 сая ширхэг хувьцааг худалдаанд гаргах шийдвэр гаргасны дараа клубын үнэ дахин буурч 2.08 тэрбум фунт стерлинг болжээ.

Холбоотой мэдээ