Тамирчнаа болгох Киргизстаны саналаас Э.Цэндбаатар ТАТГАЛЗЖЭЭ

Киргизстан улсаас МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглуулах, цалинжуулах, байр, унаагаар хангах санал тавьсан гэх мэдээлэл тархаад буй.

Тэгвэл Э.Цэндбаатар тус саналаас татгалзжээ.

Тэрбээр “Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Тэмцээнийхээ бэлтгэлд ороод ид дундаа явж байна. Ирэх арваннэгдүгээр сард анхны тулаанаа хийнэ.

Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнэ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn