Өмнөд Солонгосын 18-аас дээш насны иргэдийн 90 гаруй хувь нь COVID-19 вакцины анхны тунг хийлгэжээ

Өмнөд Солонгост насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь коронавирусын эсрэг вакцины анхны тунг хийлгэсэн байна. Насанд хүрсэн хүн амын 70 орчим хувь нь вакцины хоёр тунг хийлгэжээ.

Энэ тухай Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA)-ийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.

БНСУ-ын 18 -аас дээш насны иргэдийн хувьд эхний тарилга хийлгэсэн хүмүүс 90.4%, вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн хувь 68.9% байна.

Өмнө нь ДЭМБ -аас бүх улс орны хүн амын 70% -ийг вакцинжуулахын тулд 11 тэрбум тун вакцин шаардлагатай гэж мэдэгдсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ