Дөрвөн гишүүний хоёр нь татгалзсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ТАТАН АВНА

2021-10-11

УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүний боловсруулсан уг хуулийн төслийг Их хурал хэлэлцэх эсэхийг нь ямартай ч дэмжсэн.

Гэтэл хууль боловсруулахад оролцсон дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл дэх зарим заалтыг буцаан татахаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.

Тэгвэл ийнхүү хууль санаачлагдын 50 хувь нь нэрээ татаж, хуулийн төсөлд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тохиолдолд хэлэлцүүлгийн аль ч шатанд нь байсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг татан авдаг тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тэрбээр “Дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагчдын 50 хувь нь нэрээ татаж, оролцохгүй гэсэн тохиолдолд тус хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд байсан эргүүлэн татдаг. Энэ заалтын дагуу татагдаад явах байх” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • энэ хуулийн олон чадвартай эрлэм мэдлэгтээ нилээд хүмүүс нийлж ард түмний санал асуулга дээр тулгуурлан болвсруулах нь зөв байх

  • Бод доо!!!!!1. Гарын үсэгнүүд нь бүгд мөн биз дээ!!!! 2. Эсвэл гарын үсэгнүүд нь биш юм уу? 3. Мөн бол яагаад 2 нь гэнэт буцав,  яагаад хоёр нь үлдэв!!!!4. Буцсан буцаагүй нөхдүүдийн аль тал нь эх оронч эсвэл урвагч вэ? 

  • Угаасаа наад урвагчидын хуйвалдаан чинь хүчин төгөлдөр болно гж бдг юмуу ! Энэ 76 болон  МАН хэмээхийн 65 СҮҮДЭР чинь санаа нэгдээд хууль хэмээх гууль гаргаж Ард олонд тулгаж байх санаа агуулж байдгийг САНАГТУН ! МОНГОЛ ТҮМЭН минь

  • Ус гүйлгэнэсэн,тогтворгүй нүдтэй хүнээс сайн үйл гардаггүй гэдэг.Энэ булгантуяа гэж эмэгтэй тийм юм.

  • Тухайн сэдвээр нь үзэл бодлоо илэрхийлэхэд яадаг байнаа. Махчин нүдтэй Ганхуяг ,ус гүйлгэнэсэн тогтворгүй харцтай Булгантуяа л гэнэ. Хүнийг ингэж доромжилж байгаа бичигчдэд ухамсар түй ч алгаа. Ухамсар байхгүй болохоор боловсрол бүүүр байхгүй. Аялдан дагагчид 

Холбоотой мэдээ