С.Амарсайхан: Хөл хорихгүй, ковидыг сөрж, хамгаалж амьдарна

2021-10-11

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

Эмнэлгийн ачаалал маш өндөр, коронавирусийн нөхцөл байдал маш хүнд байна.  Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 330 мянга гаруй иргэд хамрагдсан байна. Гуравдугаар тун дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байна.

Одоогоор дөрөвдүгээр тунгийн талаар манай улс судалж эхлээгүй байна. Бусад улсууд аль хэдийн дөрөвдүгээр тунд хамрагдаад эхэлчихсэн байна.

УОК, Засгийн газар цаашдаа хөл хорио тогтоохгүй байх зарчмыг баримталж байгаа.

Хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахих нь хамгийн чухал байна.

Манай улсын хувьд одоогийн байдлаар 1.7 сая вакцины нөөцтэй байгаагаас 1.2 нь Pfizer вакцин байна. Иймээс орон даяар иргэдийг вакцины гуравдугаар тундаа хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Одоо зохицож, сөрж амьдрахаас өөр ямар ч арга байхгүй.

Холбоотой мэдээ