Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг ПСР шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ

2020-11-24

Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг ирэх сарын 1 гэхэд буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээлсэн.

Улаанбаатараас орон нутаг руу явах хүсэлтэй 27 мянга гаруй иргэн байна гэх тооцооллыг гаргаад буй.

Ингэхдээ иргэдийг ПСР шинжилгээнд Улаанбаатарт оршин суугаа хаягийнх нь дагуу хамруулж, олон хүнийг нэг автобусанд суулгахгүй, нийслэлээс аймгууд руу халдвар тархаахгүй байх бүх арга хэмжээг авах юм.

Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд 119.mn линкээр орж, шинжилгээнд хамрагдах маягтыг бөглөх шаардлагатай.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ