Хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг ногдуулдаг ялын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-д хүргүүллээ

2021-10-11

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Олон улсын охидын өдөр” буюу өнөөдөр “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” бүжингийн суултыг төв талбай дээр зохион байгуулж байна.

Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангуулах чиглэлээр дараах таван шаардлагыг УИХ-д хүргүүллээ.

  1. 0-13 насны хүүхдийг бага нас гэж үзээд ялын бодлого чанга байдаг. 14-18 насны хүүхдийг биологийн хөгжлөөр нь ялгаварлаж, хөнгөн ял оногдуулдаг байдлыг таслан зогсоох.
  2. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн тохиолдолд ялын доод хэмжээг зүйл тус бүр дээр нэмэгдүүлэх
  3. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээдийн ялыг заавар биеэр эдлүүлэх, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх
  4. Хүчингийн гэмт хэрэгт өртсөн хохирогдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг байх
  5. Тус хуулийн 12.4 дүгээр зүйл буюу Ажлын байран дахь бэлгийн дарамжтын тухай зүйлийг буцааж, хүчин төгөлдөр болгох

Хууль, эрх зүйн орчинг бүрдүүлснээр ирээдүйд мянга, мянган охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос үзэж байна.

Холбоотой мэдээ