Хуулийн төслийг боловсруулахад оролцсон бүх хүнийг шалгуулах хүсэлтийг ҮАБЗ, АТГ-д хүргүүллээ

Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.

Тус хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 51.9 хувийн саналаар дэмжсэн юм.

Тэгвэл “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний зүгээс тус хуулийн төслийг эгүүлэн татах, цаашлаад хуулийн төслийг боловсруулахад оролцсон хүмүүсийг хуулийн дагуу шалгуулах хүсэлтийг ҮАБЗ болон АТГ-д тус тус хүргүүллээ.

“Босоо Хөх Монгол” хөдөлгөөний төлөөллүүд:

-Нөхөн сонгууль гэж бужигнаж байх хооронд ийм хуулийг батлуулахаар зүтгүүлж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахад оролцсон хүмүүсийг хуулийн дагуу шалгах хэрэгтэй.

Эзэн, зочны харьцааг буюу гадаад болон монгол иргэдийн харьцааг зөв зохистой байлгах ёстой.

-100 мянган ам.доллар байсан босгыг 50 мянган ам.доллар болгон бууруулсныг эсэргүүцэж байна. Гуравхан сая хүн амтай улсад энэ бодлого нийцэхгүй. Наанадаж монголчуудын ажлын байр, цаашлаад удмын сан алдагдана.

-Эдийн засаг уналтанд орсон зурвасхан энэ үед хэн гадаад иргэдийг оруулж ирэх хуулийн төслийг өргөн барив, хэний ашиг сонирхол вэ гэдгийг шалгуулахаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болон АТГ-д хүсэлтийг өгч байна.

Хуулийн төслийг боловсруулахад оролцсон гишүүн нь өөрөө ийм хуулийн төсөл болсныг мэдэхгүй, Х.Ганхуяг гишүүн өөрөө хариуцлагаа хүлээ байна гэж байна. Бид нарыг доромжлоод байгаа юм уу? Нэгдүгээр курсын оюутан ч юун дээр гарын үсэг зурж байгаагаа уншиж, судална шүү.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn