Энэ нь Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан нэмэлт санал хураалт явуулах гэсэн зүйлээр зохицуулагдана.
- 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
- 78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
- 78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
- 78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
- 79.5.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заасан байна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшигчдийн авсан санал:
- Ц.Идэрбат /МАН/ – 12,923
- Б.Гарамгайбаатар /АН/ – 3,544
- М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ – 545
- А.Бархүү /ИЗНН/ – 258
- Д.Баатаржав /ШИНЭН/ – 174
- Д.Чулуунбат /АТОЗН/ – 149
- санал аваад байна.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшигчдийн авсан санал:
- Э.Батшугар /МАН/ – 23,998
- Б.Найдалаа /ЗХЭЭ/ – 5,180
- Э.Бат-Үүл /АН/ – 4,925
- А.Отгонбаатар /ҮБЗН/ – 3,188
- Ш.Гантулга /ИЗНН/ – 3,000
- Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ – 1,823
- Ц.Гантулга /ШИНЭН/ – 1,415
- Л.Цог /ДМН/ – 199
- Ш.Төмөрсүх /ЭЧХН/ – 108
- А.Батдорж /АТОЗН/ – 79 санал аваад байгаа юм.