СХД: 43 мянган иргэн саналаа өгснөөс 23 мянга нь Э.Батшугарт саналаа өгчээ

22:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ирц 39.04 хувьтай, Хэнтий аймгийн ирц 34.29 хувьтайгаар санал хураалт дууслаа. Ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалтыг зарим хэсгүүдэд дахин зохион байгуулна.

Ирц эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд 59 хэсгээс 56-ынх нь тооллогын дүнг нэгтгэгдсэн байдлаар танилцуулахад МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар нийт 23 мянган хүний санал аваад байна. Тус дүүргийн нийт 43 мянган орчим хүн саналаа өгчээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn