Б.Дэлгэрсайхан:Онцгой цаг үед хадгаламжийн хүүг 3-6 сараар тэглэх хэрэгтэй

2020-11-24

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

ААН-үүдийн зээлийн хувьд үндсэн өрийг хойшлуулж байгаа ч хүүг нь нэхэж байгаа. Хадгаламжийн хүүгээ онцгой цаг үед 3-6 сар зогсоох хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү аяндаа бууна. Зээлийн хүү буухаар зогсчихсон байгаа ААН-үүдэд арай хөнгөн тусна. Зээлийн хүүг буулгах дээр илүү ач холбогдол өгөх хэрэгтэй. 20-30 хувь нь тэрбумаас дээш хадгаламжтай. Мөнгөө аваад гудасны засвар хийдэг үе өнгөрсөн. Гадны орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл төлөөд байхад манайд хүү өгч байна.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

Монголын хувьд гадаадын улс орнуудаас өөр.  Хадгаламжийн хүүг зогсоох асуудалд Төвбанк маш болгоомжтой ажиллаж байна.  Зээлийн хүүг зогсоосноор банкны системийг татан унагаах эрсдэлтэй. Нөгөө талаа хадгаламжийн хүүг тэглэх эрхзүйн орчин бүрдээгүй.
Дээр өгүүлсэн 1 тэрбумаас дээш хадгаламжтай 20-30 хувьд иргэдээс гадна ААН-үүд  багтаж байгаа учир том тоо харагдаж байна. Санхүүгийн системийн 95 хувийг эзэлж буй банкны системээ татан унагаах эрсдэл бий гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ