
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуйн салбартай холбоотой зарим асуудлыг тодруулж, цаашид анхаарах хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тэрээр цар тахлын энэ хүнд үед салбар дундын уялдаа холбоог сайтар хангах, эм тарианы хангалтыг тасалдуулахгүй байх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд онцгойлон анхаарах, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах бэлэн байдлыг хангах, өвс тэжээлээ сайтар бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цар тахлын үеийн отор нүүдлийн төлөвлөлтөө сайн хийх, Мэргэжлийн хяналтын газар халдвараас урьдчилан сэргийлэх, дэглэм журам сахиулах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгойлон анхаарах, эцэг эхийн хамтын ажиллагааг бүрдүүлж эрсдэлийг бууруулах, сум, баг бүртээ газар дээр нь очиж ажиллах, иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгов.