Т.Мөнхсайхан:Халдвар авсан Сэлэнгийн хоёр ахмадын бие хүндрэх эрсдэлтэй байна

2020-11-24

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Шинээр голомт бүртгэгдвэл хатуу хөл хорионы дэглэм цааш үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Шинэ голомт бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмийг дөрвөн үе шаттай сулруулах боломжой.

  • Шинэ голомт
  • Халдварын дайралтын хүч
  • Тандалтын шинжилгээний тооноос шалтгаалж хөл хорион дэглэмийг хэрхэхийг шийднэ.

Сэлэнгэ аймагт 82, 90 настай хүмүүс халдвар авсан нь тогтоогдсон. Хүндрэх эрсдэлтэй байна. Цаашдаа бүх аймгуудад ПРС лаборатори байгуулна.

Эм тариа, эмч, эмнэлгийн ажилчдын цалин гэхээр нэг хүнд дунджаар 8 сая төгрөгийн зардал гарж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ