Л.Халтар: Нүүрс тээврийн жолооч нарын шинжилгээ Монголд өгөхөөр сөрөг, Хятадад өгөхөөр эерэг гардаг

УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Нүүрс тээврийн халдвар хамгааллын дэглэм нилээн асуудал дагуулж байна. Манайд шинжилгээ өгөхөөр дандаа сөрөг, Хятадын талд өгөхөрө дандаа эерэг гарч байна. Үүнээс болж жолооч нар маш их хохирч байна. Энэ асуудлыг ЭМЯ, УОК-тойгоо яриад шийдэж болохгүй юу?

Хятад Австралиас авдаг нүүрсээ багасгачихсан үед бидэнд маш том давуу тал байна шүү.

Зам, тээврийн сайд Л.Халтар:

Гашуунсухайт болон Цагаан хад боомт дээр халдвар ихэссэнтэй холбоотойгоор Хятадын талаас шинжилгээн дээр анхаарч байна. Хятадын тал дээр эерэг гардаг, манайд сөрөг гардаг асуудал гурван сар үргэлжилж байна. Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтууд дээр хэд хэдэн удаа ажиллуулсан, тоног төхөөрөмж нь адилхан боловч хариу нь өөр гарч байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn