Өнөөдөр АНУ-ын алдартай дээрэмчин Аль Капонегийн эд зүйлийг дуудлага худалдаагаар зарна

АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай дээрэмчинтэй холбоотой эд зүйлсийн цуглуулгыг Калифорнид болох дуудлага худалдаагаар зарах гэнэ. “Century of Glory: Al Capone Estate” хэмээх дуудлага худалдааг 10 -р сарын 8-нд зохион байгуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэ нь олон арван оронд бүртгэлтэй мянга гаруй мэргэжлийн цуглуулагчдын анхаарлыг татаж байгаа аж.

“Хуурай хууль”-ийн жилүүдэд архи, согтууруулах ундааны наймаагаар баяжиж, бүх өрсөлдөгчидтэйгээ өрөвдөх сэтгэлгүй харьцаж байсан Америкийн гэмт хэргийн босс Аль-Капонегийн 77 настай ач охин Диана нь гэр бүлийн архиваас хэдэн зуун мянган доллараар үнэлэгдэх 174 зүйлийг зарж борлуулах юм.

Хамгийн онцлох зүйл бол дээрэмчинд хамаарах 45 калибрын Colt гар бууг дуудлага худалдааг зохион байгуулагчид 100-150 мянган доллараар үнэлжээ. Худалдан авах боломжтой эд зүйлсийн тоонд Капоне ба түүний хамсаатнуудын олон арван эдлэл, түүний дотор дурантай винтов, олон янзын иртэй зэвсэг ч байгаа аж.

Түүний дээрэмчний “хөдөлмөр”-өөр олсон үнэт эдлэл, мөнгөөр ​​хийж алтаар бүрсэн хавчаар, очир алмаазан бугуйн цаг, үнэт чулуу шигтгэсэн цагаан алтан гинж, “AL” үсэг бүхий бусад дагалдах хэрэгслүүд мөн зургаан тэгтэй тэнцэх хэмжээний үнэтэй байх болно гэж Америкийн хэвлэлүүд бичжээ.

Эндээс АНУ-ын түүхч, шинжээчдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй үзмэр бол 1920-30-аад оны эхэн үеийн Аль Капонегийн өвөрмөц гэрэл зураг, хувийн захидлууд байсан бөгөөд тэдгээрийг алдарт “Алькатрас”-ын шоронд хоригдож байхдаа хайртай хүмүүстээ илгээжээ.

Эдгээр захидлын нэг бүр нь 25,000-50,000 долларын хооронд байна. Үнэ цэнэ нь Чикагогийн алдарт дээрэмчин гэр бүлийнхэндээ мэдрэмжтэй, хайртай аав шиг бичигдсэн зурвасын агуулгаас үүдэлтэй юм..


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn